
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
СЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС ХК
(Хувьцааны код: CUMN)
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК (“Компани”)-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (“ТУЗ”)-ийн 2022 оны 02-р сарын 25-ны өдрийн 5 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (“Хурал”)-ыг 2022 оны 04-р сарын 23-ны өдрийн 14:00 цагт Улаанбаатар хот 14241, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж 19А, Шангри-Ла зочид буудал, 1-р давхрын хурлын танхимд хуралдуулна.
- Хуралд дараах асуудлыг танилцуулахаар шийдвэрлэсүгэй. Үүнд:
- Компанийн 2021 оны жилийн үйл ажиллагааны тайланг танилцуулах;
- Компанийн 2021 оны санхүүгийн жилийн тайлангийн талаарх аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулах;
- Компанийн 2021 оны санхүүгийн жилийн цэвэр ашиг (алдагдал)-аас ногдол ашиг хуваарилахгүй тухай ТУЗ-ийн шийдвэр, түүний шалтгааныг танилцуулах.
- Хурлаар дараах асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсүгэй. Үүнд:
- Компанийн 2021 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;
- Дор дурдсан нэр дэвшигчдийг ТУЗ-ийн ердийн гишүүдээр сонгох. Үүнд:
(а) Адилбиш овогтой Ганхуяг;
(б) Адилбиш овогтой Ганболд;
(в) Гансүх овогтой Бат-Эрдэнэ;
(г) Очирбат овогтой Батмөнх;
(д) Ганболд овогтой Чинзориг; болон
(е) Болдбаатар овогтой Бат-Эрдэнэ;
- Дор дурдсан нэр дэвшигчдийг ТУЗ-ийн хараат бус гишүүдээр сонгох. Үүнд:
(а) Нямжав овогтой Энхболд;
(б) Чулуун овогтой Мэргэн; болон
(в) Гари Стивен Биондо (Gary Stephen Biondo).
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах бүртгэлийн өдөр нь 2022 оны 03-р сарын 17-ны өдөр байна. Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид нь Компанийн www.cumongol.mn вэбсайтаас, эсвэл 2022 оны 03-р сарын 02-ны өдрөөс 04-р сарын 22-ны өдрийн (ажлын өдрүүдэд) 16:00–18:00 цагийн хооронд Улаанбаатар 14220, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, ЮНЕСКО-гийн гудамж 31, Далай Тауэр, 11-н давхарт хүрэлцэн ирж Хурал хуралдуулахтай холбоотой баримт бичигтэй танилцах боломжтой.
Хуралд урьдчилан санал өгөх хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг 2022 оны 03-р сарын 21-ний өдрөөс 04-р сарын 22-ны өдрийн хооронд https://hural.cumongol.mn веб хаягаар хийж, санал өгөх линк, нууц кодыг хувьцаа эзэмшигчдийн гар утсанд илгээн дээрх дурдсан хугацаа болон веб хаягт хандан цахимаар санал өгөх боломжтой.
Хурал зохион байгуулах комиссын даргаар Санхүүгийн газрын захирал С.Дашдорж, гишүүдээр ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Т.Гантулга, Маркетингийн газрын захирал Г.Батбаатар, Комплайнс менежер Г.Энхтуяа нар ажиллах бөгөөд Хуралд оролцож, санал өгөхтэй холбоотой мэдээллийг 2022 оны 03-р сарын 02-ны өдрөөс 04-р сарын 22-ны өдрийн (ажлын өдрүүдэд) 10:00–18:00 цагийн хооронд 8610-6181, 8803-2066 утсаар эсвэл gantulga.t@cumongol.mn, enkhtuya.g@cumongol.mn цахим шуудангаар авах боломжтой.