Skip links

“Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК 2021 оны жилийн эцсийн санхүү, үйл ажиллагааны үр дүнгээ танилцууллаа

Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК (МХБ:CUMN) нь 2021 оны 11-р сарын 3-нд энгийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжаагаа амжилттай дуусгаж, 11-р сарын 15-ны өдөр хоёрдогч зах зээлийн арилжааг нээснээр олон нийтийн компани болсон билээ.

Олон улсын сайн жишгийн дагуу ил тод, зөв засаглалтай компани байхыг зорин ажиллаж буй Сэнтрал Экспресс Си Ви Эс компанийн Гүйцэтгэх захирал Г.Чинзориг, Санхүүгийн газрын захирал С.Дашдорж нар 2022 оны 03-р сарын 23-ны өдөр Монголын Хөрөнгийн биржийн хурлын танхимд Компанийн 2021 оны жилийн эцсийн санхүү, үйл ажиллагааны үр дүнг Үнэт цаасны танилцуулгад тусгагдсан төлөвлөгөөтэй харьцуулсан байдлаар танилцууллаа.

Сэнтрал Экспресс Си Ви Эс компанийн Гүйцэтгэх Захирал Г.Чинзориг

Уг хуралд Голомт Капитал, Ти Ди Би Секьюритиз , Апекс Капитал, Инвескор Капитал, Таванбогд Капитал, Мандал Капитал Маркетс, Гаули зэрэг Монголын андеррайтер, брокер, дилер компаниудын төлөөлөл оролцсон бөгөөд үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчдын холбогдох асуултад хариулж мэдээллээр ханган ажиллаа.

Компанийн нэгтгэсэн санхүүгийн үр дүнг /аудитлагдаагүй/ товч дурьдвал:

  • Борлуулалтын орлого 94 тэрбум төгрөг (Үнэт цаасны танилцуулгад тусгагдсан төлөвлөгөө 88.5)
  • Цэвэр алдагдал 15.6 тэрбум төгрөг (төлөвлөгөөгөөр 20.1 тэрбум)
  • Нийт хөрөнгө 120.4 тэрбум төгрөг

Татан төвлөрүүлсэн санхүүжилтийг төлөвлөгөөний дагуу зарцуулж байгаа талаар болон Ковид-19-ын дараах бизнесийн сэргэлт үргэлжилж тухай тус тус танилцууллаа.
Танилцуулга материалыг энд-ээс үзнэ үү.

Сэнтрал Экспресс Си Ви Эс компанийн Санхүүгийн газрын Захирал С.Дашдорж

Компанийн 2021 оны үйл ажиллагааны тайланг 2022 оны 3-р сарын 31-нд, аудитлагдсан санхүүгийн тайланг нь 4-р сарын 8-нд олон нийтэд хүргэх ба Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 4-р сарын 23-нд зохион байгуулагдана.

Цаашид Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК нь олон улсын жишгийн дагуу мөрдөгддөг үйл ажиллагаа болон санхүүгийн үр дүнгийн тайлангаа олон нийтэд нээлттэй, ил тод байдлаар улирал бүр хөрөнгө оруулагчдад танилцуулна.

  • 2022 оны 1-р улирлын үр дүнгээ 4-р сарын 20-ны өдөр;
  • 2-р улирлын үр дүнгээ 7-р сарын 25-ны өдөр;
  • 3-р улирлын үр дүнгээ 10 сарын 20-ны өдөр; тус тус танилцуулахаар төлөвлөж байна.

Leave a comment