Skip links

“Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК 2022 оны 1-р улирлын үйл ажиллагаа, санхүүгийн тайлангаа танилцууллаа

CU брэндийн мастер франчайз эрх эзэмшигч Сэнтрал Экспресс Си Ви Эс (МХБ:CUMN) ХК 2022 оны 4-р сарын 19-ний өдөр Монголын Хөрөнгийн биржийн хурлын танхимд Компанийн 2022 оны 1-р улирлын санхүү, үйл ажиллагааны үр дүнг төлөвлөгөөтэй харьцуулсан байдлаар олон нийтэд танилцууллаа.

1-р улирлын Санхүү, үйл ажиллагааны төлөвлөгөөг Компанийн Гүйцэтгэх захирал Г.Чинзориг, Санхүүгийн газрын захирал С.Дашдорж нар тайлагнасан бөгөөд мөн татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт болон Ковид-19 цар тахлын дараах бизнесийн сэргэлтийн талаар танилцуулсан.

Тайлант хугацаанд:

  • Цэвэр орлого өмнөх оны мөн үеэс 246 хувиар өсөж 41.6 тэрбум төгрөгт хүрч төлөвлөгөөг 8 хувиар давуулан биелүүлжээ.
  • Ашигт ажиллагааны хувьд төлөвлөж байсан дүнг 1.6 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ.
  • Мөн 1-р улирлын үйл ажиллагааны мөнгөн урсгал эерэг гарчээ.

“Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК нь олон улсын жишгийн дагуу санхүү болон үйл ажиллагааны тайлангаа улирал тутам олон нийтэд танилцуулах бөгөөд 2022 оны 2 дугаар улирлын үр дүнгийн танилцуулгыг 7 дугаар сарын 25-ны өдөр, 3 дугаар улирлын үр дүнгийн танилцуулгыг 10 дугаар сарын 20-ны өдөр тус тус танилцуулахаар зохион байгуулна.

Санхүү болон үйл ажиллагааны тайлангийн дэлгэрэнгүйг энд-ээс үзнэ үү.

Leave a comment