Skip links

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд цахимаар бүртгүүлэх заавар

Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК (“Компани”)-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (“Хурал”)-ийн 2023 оны 03-р сарын 20-ны өдрийн 12 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (“Хурал”)-ыг 2023 оны 04-р сарын 29-ны өдрийн 12:00-14:00 цагийн хооронд Монгол улс, Улаанбаатар хот 14241, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж 19А, Шангри-Ла Худалдааны Төв, 4-р давхарт, Өргөө 3 кино теарт, 3-р танхимд болно. 

Хуралд урьдчилан цахимаар санал өгөх хүсэлтэй Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид нь 2023 оны 04-р сарын 10-нийн өдрөөс 04-р сарын 28-ны өдрийн хооронд http://hural.cumongol.mn веб хаягт хандан бүртгүүлнэ.

Компанийн хувьцаа эзэмшигч байгууллагын хувьд Хуралд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон байх шаардлагатай бөгөөд тус итгэмжлэгдсэн төлөөлөгчид холбогдох нотариатаар баталгаажсан итгэмжлэлийг олгосон байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь итгэмжлэлийн дагуу дараах журмаар хуралд оролцохоор бүртгүүлнэ. Үүнд:

Алхам 1

https://hural.cumongol.mn веб хаягт хандан орж харгалзах талбарт дараах мэдээллийг оруулж бүртгүүлэх хүсэлтээ илгээнэ.

  • Овог, нэр;
  • Регистрийн дугаар (гадаад хувьцаа эзэмшигчийн хувьд: паспортын дугаар);
  • Утасны дугаар;
  • Цахим шуудангийн хаяг;
  • Иргэний үнэмлэхийн нүүр болон ар талын зураг (16-с доош насны иргэний хувьд: төрсний гэрчилгээний зураг, гадаад иргэний хувьд: паспортын зураг);
  • Байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд итгэмжлэлийн зураг.

 

Алхам 2

Хувьцаа эзэмшигчийн илгээсэн мэдээллийг Хурал зохион байгуулах комисс Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн жагсаалттай тулган баталгаажуулна.

Алхам 3

Хувьцаа эзэмшигчийн баталгаажуулалт амжилттай болсон тохиолдолд дараах мэдээлэл хувьцаа эзэмшигчийн бүртгэлтэй утасны дугаарт мессежээр ирнэ.

  • Бүртгэл амжилттай хийгдсэн тухай баталгаажуулалт;
  • http://hural.cumongol.mn вэб хаягт цахимаар санал өгөхөд нэвтрэх нэр, нэвтрэх нууц үг

Leave a comment