Skip links

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ЗАР

Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК (“Компани”)-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (“ТУЗ”)-ийн 2023 оны 10-р сарын 25-ны өдрийн 29 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал (“Хурал”)-ыг 2023 оны 12-р сарын 04-ний өдрийн 14:00 цагт Улаанбаатар хот 17011, Хан-Уул дүүрэг, Махатма Ганди гудамж 39, Корпорэйт Конвеншн Центрийн 5-р давхрын хурлын өрөөнд хуралдуулна.

Хурлаар Компанийн энгийн хувьцааг нэмж гаргасан асуудлыг танилцуулж, дор дурдсан асуудлыг хэлэлцэн батална. Үүнд:

  1. Компанийн зарласан энгийн хувьцааны тоог нэмэгдүүлэх,
  2. Компанийн нэмж гаргах энгийн хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхийг эдлүүлэх эсэх,
  3. Компанийн энгийн хувьцааг нэмж гаргах, өрийг хувьцаагаар солих, нэмж гаргасан хувьцааг хаалттай хүрээнд эзэмшүүлэх,
  4. Компанийн оршин байгаа хаягийг өөрчлөх,
  5. Компанийн оноосон нэрийг өөрчлөх,
  6. Компанийн нэмэлт өөрчлөлт орсон дүрмийн төслийг батлах,
  7. ТУЗ-ийн гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг нь дуусгавар болгож дахин томилох.

Хурлаар хэлэлцэх асуудлын дэлгэрэнгүй задаргаа татах:

Монгол хэлээр:  English version: 

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах бүртгэлийн өдөр нь 2023 оны 11-р сарын 14-ний өдөр байна. Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид нь Компанийн www.cumongol.mn вэбсайтаас, эсвэл 2023 оны 11-р сарын 14-ний өдрөөс 12-р сарын 01-ний өдрийн (ажлын өдрүүдэд) 16:00–18:00 цагийн хооронд Монгол Улс, Улаанбаатар 13312, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Олимп хороолол, Их Монгол Улсын гудамж 202, Сакура Тауэр, 7-н давхарт хүрэлцэн ирж Хурал хуралдуулахтай холбоотой баримт бичигтэй танилцах боломжтой.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн цахим бүртгэлийг 2023 оны 11-р сарын 14-ний өдрөөс 12-р сарын 04-ний өдрийн 14:00 цаг хүртэл https://hural.cumongol.mn веб хаягаар хийж, санал өгөх линк, нууц кодыг хувьцаа эзэмшигчдийн гар утсанд илгээнэ.

Хурлын санал хураалтыг https://hural.cumongol.mn веб хаягаар бүртгэлийг 2023 оны 11-р сарын 14-ний өдрөөс 12-р сарын 04-ний өдрийн 14:00 цаг хүртэл урьдчилан цахимаар болон Хурлын үеэр цахимаар тус тус хүлээн авна.

Хурал зохион байгуулах комиссын даргаар Санхүүгийн газрын захирал, Бизнес контроллер Д.Бүдханд, гишүүдээр ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Т.Гантулга, Маркетингийн газрын захирал Г.Батбаатар нар ажиллах бөгөөд Хуралд оролцож, санал өгөхтэй холбоотой мэдээллийг 2023 оны 11-р сарын 14-ний өдрөөс 12-р сарын 01-ний өдрийн (ажлын өдрүүдэд) 16:00–18:00 цагийн хооронд 8610-6181 утсаар эсвэл gantulga.t@cumongol.mn цахим шуудангаар авах боломжтой.

Leave a comment