Skip links

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛД ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР

Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК (“Компани”)-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (“ТУЗ”)-ийн 2023 оны 10-р сарын 25-ны өдрийн 29 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал (“Хурал”)-ыг 2023 оны 12-р сарын 04-ний өдрийн 14:00 цагт Улаанбаатар хот 17011, Хан-Уул дүүрэг, Махатма Ганди гудамж 39, Корпорэйт Конвеншн Центрийн 5-р давхрын хурлын өрөөнд хуралдуулна.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн цахим бүртгэлийг 2023 оны 11-р сарын 14-ний өдрөөс 12-р сарын 04-ний өдрийн 14:00 цаг хүртэл https://hural.cumongol.mn веб хаягаар хийж, санал өгөх линк, нууц кодыг хувьцаа эзэмшигчдийн гар утсанд илгээнэ.

Хурлын санал хураалтыг https://hural.cumongol.mn веб хаягаар бүртгэлийг 2023 оны 11-р сарын 14-ний өдрөөс 12-р сарын 04-ний өдрийн 14:00 цаг хүртэл урьдчилан цахимаар болон Хурлын үеэр цахимаар тус тус хүлээн авна.

Алхам 1

https://hural.cumongol.mn веб хаягт хандан орж харгалзах талбарт дараах мэдээллийг оруулж бүртгүүлэх хүсэлтээ илгээнэ.

  • Овог, нэр;
  • Регистрийн дугаар (гадаад хувьцаа эзэмшигчийн хувьд: паспортын дугаар);
  • Утасны дугаар;
  • Цахим шуудангийн хаяг;
  • Иргэний үнэмлэхийн нүүр болон ар талын зураг (16-с доош насны иргэний хувьд: төрсний гэрчилгээний зураг, гадаад иргэний хувьд: паспортын зураг);
  • Байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд итгэмжлэлийн зураг.

 

Алхам 2

Хувьцаа эзэмшигчийн илгээсэн мэдээллийг Хурал зохион байгуулах комисс Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн жагсаалттай тулган баталгаажуулна.

Алхам 3

Хувьцаа эзэмшигчийн баталгаажуулалт амжилттай болсон тохиолдолд дараах мэдээлэл хувьцаа эзэмшигчийн бүртгэлтэй утасны дугаарт мессежээр ирнэ.

  • Бүртгэл амжилттай хийгдсэн тухай баталгаажуулалт;
  • https://hural.cumongol.mn вэб хаягт цахимаар санал өгөхөд нэвтрэх нэр, нэвтрэх нууц үг

Leave a comment