Skip links

АШИГТ АЖИЛЛАГААНЫ МЭДЭГДЭЛ

ПРЕМИУМ НЭКСУС ХК

(MSE:CUMN)

АШИГТ АЖИЛЛАГААНЫ МЭДЭГДЭЛ

Премиум Нэксус ХК (“Компани”) нь сайн дурын үндсэн дээр, хувьцааны үнэд нөлөөлж болзошгүй дотоод мэдээлэл олон нийтэд ил болохоос өмнө задрах эрсдэлээс урьдчилан сэргийлж, олон улсад хэрэгжүүлдэг жишгийн дагуу энэхүү мэдэгдлийг Компанийн хагас жилийн санхүүгийн тайлан зарлагдахаас өмнө Монголын Хөрөнгийн Биржид хүргүүлж байна.

Компанийн ТУЗ нь Компанийн аудитлагдаагүй санхүүгийн үзүүлэлт болон одоо байгаа мэдээлэл дээр тулгуурлан Компанийн ашигт ажиллагааны талаар хувьцаа эзэмшигчид болон олон нийтэд мэдэгдэл хийхээр шийдвэрлэв. Компани нь 2024 оны эхний улирлын байдлаар ашигт ажиллагааны хугарлын цэгт ойртож 0.8 хувийн нийт цэвэр алдагдалтай ажилссанаар, 2024 оны эцэст ашигт ажиллагаанд хүрнэ гэсэн хүлээлтийг бий болгосон. Хоёр дугаар улирлын байдлаар Компанийн үйл ажиллагаа улам сайжирч, ашигт ажиллагаанд хүрэх хүлээлтийг биелүүлэн эхний хагас жилийн нэгтгэсэн санхүүгийн тайлангаар нийт цэвэр ашиг 10-11 тэрбум төгрөгийн хооронд байх төлөвтэй байна.

Компанийн удирдлага олон улсын жишигт нийцсэн компанийн соёлыг төлөвшүүлэх, дэд бүтцийг сайжруулах болон конвиниенс дэлгүүрийн эко-системийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн стратегийн алхмуудыг хэрэгжүүлсээр ирсэн. 2023 онд CU конвиниенс дэлгүүрийн тоо зах зээлд нөлөө бүхий хэмжээнд хүрсэн тул эдгээр хүчин чармайлт нь бодит үр өгөөжөө өгч эхэлж байна.

Цаг уур, зах зээлийн өрсөлдөөн, макро эдийн засгийн тогтвортой орчин, нийт ард иргэдийн ахуйн хэрэглээний түвшин гэх мэт гадаад хүчин зүйлс нь бизнесийн ашигт ажиллагаатай ихээхэн уялдаатай тул тэдгээрх хүчин зүйлсээс хамаарсан эерэг болон сөрөг нөлөөлөл нь ашигт ажиллагааны түвшинд өндөр хэвээр байна.

Энэхүү ашигт ажиллагааны үзүүлэлтийн таамаг нь зөвхөн компанийн дотоод аудитлагдаагүй нэгтгэсэн санхүүгийн үзүүлэлт болон одоо байгаа мэдээлэл дээр тулгуурласан бөгөөд, хараат бус аудитын байгууллага болон өөр бусад хяналтын байгууллагаар батлагдаагүй болно.

Компанийн үйл ажиллагаа болон гүйцэтгэлийн дэлгэрэнгүй мэдээлэл нь хагас жилийн тайланд тусгагдах болохыг анхаарна уу.

 

PREMIUM NEXUS JSC

(MSE:CUMN)

PROFIT ALERT ANNOUNCEMENT

Premium Nexus JSC (the “Company”) hereby announces the voluntary submission of a Profit Warning to the Mongolian Stock Exchange ahead of the release of the Company’s semi-annual financial report. This submission is made in accordance with international best practices to prevent the premature disclosure of material internal information that could affect the Company’s share price.

The Board of Directors of the Company resolved to inform shareholders and potential investors about the Company’s profitability. This decision follows a preliminary review of the Company’s unaudited consolidated management accounts and the information currently available.

During the first quarter of 2024, the Company operated with a total net loss of 0.8 percent, approaching the breakeven point. Consequently, expectations were raised that the Company would achieve profitability by the end of 2024. As of the second quarter, the Company’s operations have further improved, leading to an earlier-than-expected realization of profitability. The consolidated financial statements for the first half of the year are expected to reflect a total net profit in the range of MNT10-11 billion.

The Company’s management has been implementing strategic initiatives focused on developing robust infrastructure, enhancement of convenience business ecosystem partnerships and fostering a corporate culture that meets international standards. In 2023, it was announced that CU had reached a critical mass in the number of stores, and these efforts are now yielding tangible results.

It is important to note that business profitability is significantly influenced by external factors such as climate, market competition, a stable macroeconomic environment, and household consumption levels. The potential impact of these factors on profitability, whether positive or negative, remains considerable.

Please be aware that the profitability estimates provided are based solely on the Company’s internal unaudited consolidated financial results and currently available information. These figures have not been verified by any independent auditing firms or other regulatory bodies.

Further details regarding the Company’s operations and performance will be included in the forthcoming semi-annual report.

 

 

Leave a comment