Засаглал

Байгаль орчин, нийгэм, засаглалын хороо
+
Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын хороо нь
БОНЗ-ын алсын хараа, стратеги, бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэхэд хяналт тавих;
БОНЗ-ын шинээр гарч ирж буй чиг хандлага, асуудлуудыг хянаж үзэх, үүний дагуу Компанийн БОНЗ-ын талаарх алсын харааг боловсруулах, заавар зөвлөмжийг өгөх;
аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах, нийгмийн хариуцлага, компанийн засаглалын талаарх Компанийн бодлогыг тодорхойлох, түүнд шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах;
ТУЗ-ийн гишүүд болон гүйцэтгэх удирдлагын сургалт, тасралтгүй мэргэшлийн өсөлтөд хяналт тавих, хууль тогтоомж, зохицуулалтын шаардлагыг дагаж мөрдөх бодлого, журам, гарын авлага, ёс зүйн дүрмийг боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтийг хянах, ТУЗ болон түүний хороодын үйл ажиллагаа, ТУЗ-ийн гишүүдийн оруулсан хувь нэмрийг тогтмол үнэлж, ТУЗ-д зөвлөмж гаргах үүрэгтэй.
БОНЗ-ын хороо нь ТУЗ-ийн ердийн гишүүд болох О.Батмөнх, Б.Бат-Эрдэнэ болон ТУЗ-ийн хараат бус гишүүн Гари Биондо нараас бүрдсэн гурван гишүүнтэй бөгөөд Гари Биондо нь тус хорооны дарга юм.

Нэр дэвшүүлэх хороо
+
Нэр дэвшүүлэх хороо нь ТУЗ-ийн сул орон тоог нөхөх Компанид шаардлагатай мэдлэг, ур чадвартай нэр дэвшигчдийг олж тодорхойлох, тэдгээрийг ТУЗ-д танилцуулах, санал, зөвлөмж гаргах үүрэгтэй.
Нэр дэвшүүлэх хороо нь ТУЗ-ийн дарга А.Ганхуяг болон ТУЗ-ийн хараат бус гишүүд болох Н.Энхболд, В.Ганзориг нараас бүрдсэн гурван гишүүнтэй бөгөөд Н.Энхболд нь тус хорооны дарга юм.

Цалин урамшууллын хороо
+
Цалин урамшууллын хороо нь ТУЗ-ийн гишүүд, Гүйцэтгэх захирал, гүйцэтгэх удирдлагын цалин урамшуулал, нөхөн олговортой холбоотой зохицуулалтыг тодорхойлох, хяналт тавих, өндөр ур чадвартай ТУЗ болон гүйцэтгэх удирдлагыг урт хугацаанд хадгалж ажиллуулах замаар хувьцаа эзэмшигчдийн ашгийг их байлгах ерөнхий зорилгын хүрээнд эдгээр эрх бүхий албан тушаалтнуудын урамшууллын хэлбэр, хэмжээ нь зохистой байгаа эсэхийг хөдөлмөрийн зах зээлийн холбогдох нөхцөл байдалд үндэслэн үнэлэх үүрэгтэй юм.
Цалин урамшууллын хороо нь ТУЗ-ийн ердийн гишүүн А.Ганболд болон ТУЗ-ийн хараат бус гишүүнд болох Н.Энхболд, Гари Биондо нараас бүрдсэн гурван гишүүнтэй бөгөөд Н.Энхболд нь тус хорооны дарга юм.

Аудитын хороо
+
Байгууллагад үр дүнтэй дотоод хяналтын тогтолцоог бий болгох буюу бизнесийн үр ашигтай захиран зарцуулах дотоод хяналтыг хэрэгжүүлэх, Компанийн эд хөрөнгийг хамгаалах, нягтлан бодох бүртгэлийн зохих бүртгэл хөтлөх, санхүүгийн мэдээллийн үнэн зөв, найдвартай байдлыг хангах, түүнчлэн үйл ажиллагааны гол үзүүлэлтүүдийг харьцуулах зэрэг санхүүгийн бус асуудлуудтай холбоотой бизнесийн удирдлагын дотоод хяналтын тогтолцоо, ёс зүйн хэм хэмжээг бий болгох, хадгалахад чиглэсэн санал зөвлөмжийг ТУЗ-д гаргах үүрэгтэй.
Аудитын хороо нь ТУЗ-ийн ердийн гишүүн Г.Бат-Эрдэнэ болон ТУЗ-ийн хараат бус гишүүд болох В.Ганзориг, Гари Биондо нараас бүрдсэн гурван гишүүнтэй бөгөөд В.Ганзориг нь тус хорооны дарга юм.