Сэнтрал Экспресс Си Ви Эс компанийн бизнесийн өдөр тутмын үйл ажиллагааг Гүйцэтгэх захирлаар удирдуулсан баг ТУЗ-өөс олгосон эрх мэдлийн хүрээнд удирдан зохион байгуулдаг.
Засаглал

Ганболдын Чинзориг
ТУЗ-ийн ердийн гишүүн, Гүйцэтгэх захирал
+
Г.Чинзориг нь Компанийн ТУЗ-ийн ердийн гишүүн бөгөөд Гүйцэтгэх захирал юм. Тэрээр программ хангамж, бизнес процесс, бизнес интелиженс, мэдээллийн технологийн мастер төлөвлөлт, инженерчлэлийн чиглэлээр ажилласан туршлагатай бөгөөд МТШХХГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагт Эдийн засгийн бодлогын шинэчлэл ба өрсөлдөх чадварын төслийн мэдээллийн технологийн зөвлөх, Азийн Хөгжлийн Банкны Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх төсөл, Хөрөнгийн зах зээлийн мэдээллийн систем ба санхүүгийн дэд бүтцийн зөвлөхөөр тус тус ажиллаж байсан туршлагатай. Тэрээр МТШХХГ-д ажиллаж байхдаа Цахим засаглал хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулж, Монгол Улсын Харилцаа холбоо, интернэт, шуудан, хэвлэл мэдээлэл, хиймэл дагуулын холбооны талаар баримтлах төрийн бодлого болон Мобайл сүлжээний 4G үйлчилгээг МУ-д нэвтрүүлэх зохицуулалтын бодлогыг боловсруулсан. Г.Чинзориг нь ШУТИС-ийг компьютерын шинжлэх ухааны бакалавр, АНУ-ын Луисвиллийн Их Сургуулийг бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй төгссөн.

Соронзоннайгалын Дашдорж, CFA
Захирал, Санхүүгийн газар
+
С.Дашдорж нь Компанийн Санхүүгийн газрын захирал бөгөөд СЭЗИС-ийн Санхүүгийн удирдлагын тэнхимд тасралтгүй 8 жил ажилласан, ахлах багш зэрэгтэй. Тэрээр олон улсын шинэ нисэх буудлын Концессын гэрээг боловсруулах, хэрэгжүүлэхэд Санхүүгийн зөвлөхөөр ажиллаж байсан. 2019 онд Премиум Группэд хөрөнгө оруулалтын менежерээр ажиллаж эхэлсэн бөгөөд академик, практик хослуулсан 10 жилийн ажлын туршлагатай. С.Дашдорж нь МУИС, СЭЗДС-ийг эдийн засгийн онолын магистр зэрэгтэй төгссөн, олон улсын мэргэшсэн санхүүгийн шинжээч юм.

Дашжавын Нямсүрэн
Захирал, Эрсдэлийг бууруулах газар
+
Д.Нямсүрэн нь Компанийн Эрсдэлийг бууруулах газрын захирал бөгөөд Таван Богд групп, Нарантуул зочид буудал, Нано Интернэшнл зэрэг компаниудад худалдааны чиглэлээр 18 жил ажилласан туршлагатай. Тэрээр дэлхийн зах зээлд танигдсан 40 гаруй брэнд бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд импортоор оруулж иржээ. Тэрээр Сингапурын Стаффордширын Их Сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгссөн

Батмөнхийн Цэвэлмаа
Захирал, Ханган нийлүүлэлтийн газар
+
Б.Цэвэлмаа нь Компанийн Ханган нийлүүлэлтийн газрын захирал бөгөөд Монголын Монголиан Майнинг Корпораци (HKEX: 975)-д Уул Уурхайн Корпорацад Логистикийн менежерээр ажлын гараагаа эхлүүлж, Монос Фарм Трейд ХХК-ийн Ханган Нийлүүлэлтийн төслийн ахлах менежер, Премиум Групп-д Логистикийн менежерээр ажилласан ханган нийлүүлэлт, үйл ажиллагааны чиглэлээр 14 жил ажилласан туршлагатай. Тэрээр ШУТИС-ийг үйлдвэрлэлийн автоматжуулалтын инженер мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн.

Ганчимэгийн Батбаатар
Захирал, Маркетингийн газар
+
Г.Батбаатар нь Компанийн Маркетингийн газрын захирал бөгөөд М-Си-Эс Групп, Голомт Банк, Вагнер Ази, Шангри-Ла Улаанбаатар зэрэг Монголын томоохон компаниудад маркетингийн чиглэлээр 10 гаруй жил ажилласан. АНУ-ын Роквиллын их сургуулийг Мэдээллийн технологи тэр дундаа Шийдвэр дэмжих систем (DSS)-ийн чиглэлээр төгссөн. Г.Батбаатар нь боловсрол, эрүүл мэнд, онлайн худалдаа болон үл хөдлөхийн чиглэлээр олон төрлийн дижитал платформуудын төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай.

Ганзоригийн Сарангэрэл
Захирал, Захиргаа, хүний нөөцийн газар
+
Г.Сарангэрэл нь Компанийн Захиргаа, хүний нөөцийн газрын захирал бөгөөд Мобиком Корпорацын Монгол Контент ХХК-д хүний нөөцийн хэлтсийн дарга, 7 жил Таван Богд Фүүдс компанийн хүний нөөцийн хэлтсийн дарга, Гоёо ХХК-ийн дотоодын борлуулалтын захирлаар 1 жил ажилласан туршлагатай. Тэрээр Удирдлагын академийг бизнесийн удирдлагын дипломтой төгссөн.

Ганзоригийн Гэрэлт-Од
Захирал, Дэлгүүр хөгжүүлэлтийн газар
+
Г.Гэрэлт-Од нь Компанийн Дэлгүүр хөгжүүлэлтийн газрын захирал бөгөөд банкны салбараас ажлын гараагаа эхэлж, Чингис хаан банкны Худалдааны санхүүжилтийн мэргэжилтэн болон Байгууллагын банкны зээлийн эдийн засагчаар 5 жил ажиллаж, Компанид 2017 оноос хойш ажиллан Бизнес хөгжлийн менежер, Категори менежер, Дэлгүүр төлөвлөлтийн албаны дарга албан тушаалд тус тус ажиллан, банк санхүү, худалдааны салбарын 10 жилийн туршлагатай. Г.Гэрэлт-Од нь АНУ-ын Си Си Си коллежийг бизнесийн удирдлага болон нягтлан бодогчоор хавсран төгсөж, Англи улсын Глостерширийн их сургуулийг бизнесийн удирдлага, санхүүгийн чиглэлээр магистрын зэрэгтэй төгссөн.

Багаажавын Билгүүнжав
Захирал, Мерчандайзингийн газар
+
Б.Билгүүнжав нь Компанийн Мерчандайзингийн газрын захирал бөгөөд М Си Эс Интернэйшнл ХХК, М Си Эс Холдинг ХХК, Эйр Транс ХХК, Таванбогд Трэйд ХХК зэрэг компаниудад хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр 10 гаруй жил, Компанид 2019 оноос эхлэн стратеги төлөвлөлтийн албаны менежер, Мерчандайзингийн газрын даргаар ажиллаж байсан туршлагатай. Тэрээр ШУТИС-ийг бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгссөн.